БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НЭГДЭЦГЭЭЕ.

Миний уран бүтээлийн дээж

Ш.Лувсанванданы "Монгол хэл аялгууны учир" өгүүллийн тухай

2010-03-03, 09:56

 

Академич Б.Ринчен 1959 оны 1-р сард Бээжин хотноо суух эрхэмд нэгэн захидал илгээжээ. Уг захидлыг хүлээн авагч нь Бээжингийн их сургуульд багшилж буй зочин профессор Шадавын Лувсанвандан байлаа. Энэхүү нөхөрсөг захидалд “Таны биеийг монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хуралд илтгэх монгол эрдэмтний бүрэлдэхүүнд оруулсныг мэдэгдэе. Таны нэг илтгэлийг “Монгол хэл аялгууны учир” гэж төлөвлөсөн. Үүнд монгол хэлийг халимаг хэл, буриад хэл гэх зэргээр хуваадгийг хэлний шинжлэлийн үндэс баримт хайшаа болохыг гаргамуй. Халимаг хэл гэж Ижил, Донын их, бага дөрвөд, торгуудын аялгууг нэрлэдэг б...

Дэлгэрэнгүй...

Тулгаа ба Оролмаа ккк...

2010-03-02, 11:42

Одоо мөдхөн төгсөх боллоо

Оролмааг Тулгаа оролдох боллоо

Ааш нь цайлган ариухан болохоор

Ангийн даргадаа татагдах боллоо...

Дэлгэрэнгүй...

Гомбоодоо зориулав...

2010-03-02, 11:26

Яст мэлхийнээс

Ялихгүй хурдан

Жаран хөлтөөс

Жаахан түргэн

Сахлыг нь харвал

Аав ч юм шиг

Сайн харвал

Хүүхэд ч юм шиг

Сул гарвал шидчихдэг

Суугаад уухаар согтчихдог

Толгойт нутгийн

Томоотой хүү

ЭХИС-д сурдаг

Эвдрээгүй хүү

Үг цөөнтэй Гомбоо хүү

Үнэхээр даруухан аятайхан хүү...

Миний муу найз хаана явнадаа...

Дэлгэрэнгүй...

Уучлаарай Цоозолхон минь...

2010-03-02, 11:23

Эдээр гангарсанч

Эрдэмгүй

Металаар гангарсанч

Мэдлэггүй

Ном уншихаар

Нойр нь хүрдэг

Хуулна гэдгийг үзүүлдэг

Хуураад дараа нь зүхүүлдэг

ЦСА-4 ийн

Цоозол охин

Цадигаа алдсан

Царайгүй охин...

Энийг бичсэнд уучлаарай зүгээр л элэглэл шүү...сэтгэлээ бариарай Цоогий...

Дэлгэрэнгүй...

СОХОР ЗООСНЫ ДУУЛЬ

2010-03-02, 10:29


Нэгэн баян эзэн байжээ. Ганц хүүтэй, хүү нь ажилгүй, эрхийн тэнэг юмсанж. Ингээд хүүгээ бага дээр нь засаж авахаар шийдэн өөрийн танил нэгэн баянд зарцлуулахаар өгч гэнэ дээ. Өгөхдөө нөгөө баян эзэнд:
- За чи миний хүүгээр яг нэг жил ажил хийлгэ. Ажлын хөлсөнд нь сохор зоос байхад л болно гэж гэнэ.

Нөгөө баян ямар учиртайг нь гайхаад, гайхаад учрыг нь олсонгүй, намайг сонжиж байж магад гэж бодоод хүүг нь тааваар нь байлган, сайн хувцас, сайн хоолоор хооллосоор яг нэг жил болоод болзсон газартаа хэлсэнийх нь дагуу ганц зоостой авчирч өгчээ. Харих замд нэгэн том мөрөн тааралдав. Мөрний э...

Дэлгэрэнгүй...

МАХН-89 настай брэнд!

2010-03-01, 10:08

 

          Манай ардчилагчид 1937 онд монголын ард түмнийг хэлмэгдүүлж хориод мянган халуун амийг хөнөөснийхөө төлөө МАХН-ыг ард түмнээсээ уучлалт гуй гэж мөн ч их шахдаг билээ. Нөгөөдүүл нь ч уучлалт гуйхгүй хэмээн гүрийсээр байгаа, гүрийх нь ч тэдний түмэн зөв бөлгөө. Ямар хувьсгалт нам тэр үед ард түмнээ алъя гээд, ардчилсан нам үгүй гээд гүйгээд байсан биш дээ. Тэр үед ердөө ганц л нам байсан, ганц л хүний нэр дэвшүүлээд, байгаа ганц хүнээ л сонгодог байсан. Эмээгийн минь дурсаж ярьдагаар тэр үеийн сонгуульд “Үнэн” сонины эрхлэгч Гомбын Жамц гэдэг хүн нэр дэвшээд, тэр ганц нэр дэвшсэн хү...

Дэлгэрэнгүй...

Алдарт Бачкадаа зориулав...

2010-02-28, 20:32

ЭХИС-д анх элсэхдээ

Ингэнэ гэдгээ мэдээгүй

Оюутан болоод орохдоо

Од болно гэж санаагүй

Цуг явахаар алга болчихдог

Цуглаад ярихаар гөлрөөд зогсчихдог

ЭХИС-ийн охидод

Эрэлт ихтэй

Энхрий охидод

Элдэв мэхтэй

Басс гитар сурмаар аядаад

Бас болоогүй хамраа сөхцөн

Хамтлагт ороод удаагүй байж

Хачин хөөрүү зантай болцон

Уугаад суувал зодуулж мэднэ

Уурыг нь хөдөлгөвөл алуулж мэднэ.

Бүжиглэнэ бас жүжиглэнэ

Бүлтэлзээл зааланд пижигнэнэ

Армян төрхтэй Бачка хүү

Авъяаслаг нэгэн хөрслөг хүү

Хөөрхий муу Эбаг аваад хаяцан хүн шүү дээ наад Бачка чинь...Их эрээ...

...

Дэлгэрэнгүй...

Бардамнал...

2010-02-28, 20:29

Мориндоо мордсон Монгол хүний

Мохож цуцахыг нь үзэв үү чи

Илдээ далайсан дайчин эрсийн

Эргэж буцахыг нь харав уу чи

Хотоо манасан хоточ банхарын

Худлаа хуцахыг нь сонсов уу чи

Дэлгэрэнгүй...

Түвшин үү, төвшин үү?

2010-02-27, 17:45

 

          Төлөв даруу хэмээх утга болоод хүний нэрэнд ордог “Төвшин”-г олон нийтийн бичиж байгааг үзвэл “түвшин”, “төвшин” хэмээн хоёр янзаар бичжээ. Нарийн анхааран үзвэл төлөв томоотой, тогтуун гэсэн утгыг “төвшин”, хэмжээ заасан утгыг “далайн түвшин” гэх мэтээр ихэвчлэн утгыг ялган бичсэн бололтой байна. Харин хүний нэрэнд аль алинаар нь бичжээ.

“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “төвшин” гэсэн хэлбэрээр бүх утгыг тайлбарлажээ. Хазгай биш, гажуугүй, тэгш, мөн утга шилжсэн “төлөв томоотой, дөлгөөн, талбиу” болоод “энх тунх, тогтуун, аятай”, өргөгдөц ба өндрийн хэмжээг тогтоох суурь...

Дэлгэрэнгүй...

Хушуу биш хошуу

2010-02-27, 17:19

Google хайлтын системээр хушуу хэмээн бичсэнийг хайн үзвэл энэ хэлбэр их тааралдах ажээ. Их төлөв таван хушуу мал, уулын хушуу, хушуу нэмэх, хушуу дэвсэх гэх мэтээр байна. Өдөр тутмын сонин хэвлэл болон ном товхимол дээр ч ингэж бичсэн нь олонтаа. Гэвч энэ нь зөв бичих зүйн хувьд буруу билээ. Зүй нь одоо бидний хэрэглэж буй кирилл бичигт үүнийг хошуу хэмээн зөв бичих учиртай.

“Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-ийг үзвэл хошуу гэсэн хэлбэрт дараах дөрвөн утга байна. Энэ нь нэгд: “хүн амьтны ам хамрын үзүүрийн тус газар”, хоёрт: “хуучин засаг захиргааны хуваарийн нэгж”, гуравт: “юмны шувт...

Дэлгэрэнгүй...

Шинэ нийтлэлүүд

DEV C++ хамгийн сүүлийн хувилбарыг татахаар орууллаа

windows-бүх хувилбарт таарна. Сайжруулсан хувилбар нь соde бичихэд үнэн хялбар болжээ.татахhttp://sh...

2014 ОНЫ ЖИШИГ ДААЛГАВАР /8 хувилбартай/

МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ЖИШИГ ДААЛГАВАР татахМХБШ-ын сэдэв даалгаврын бүтэц нь монгол хэл-уранз...

2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХИЧЭЭЛҮҮДИЙН БЛУПРИНТ ГАРЧЭЭ.

2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН БЛУПРИНТ №...

Цаг гарга

Баяр чадлын ундарга тул Бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу xарагдаx тул Тоглож наадаxад цаг гарга О...

Har harhan harts

...

CDROM Алга болсон тохиолдолд нээх арга

Сайн байцгаана уу? Эрхэм таныг миний блогт зочилсон таньд энэхүү өдрийн мэндийг хүргэе.Миний бие ойр...

Excel-2007 программыг 8-р ангид заах

...

Интернэт орон нутагт гурав дахин хямдарлаа

Интернэт орон нутагт гурав дахин хямдарлаа Интернэт улс даяар өндөр хурдтай боллоо Шинэчлэлийн зас...

Дэлхийн хамгийн шилдэг 10 вирусны программ

Компьютер хэрэглэгчдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйлийн нэг бол вирус. Тэр ч утгаараа өдөр бүр ...

PDF-с Word-руу хөрвүүлэгч

Бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэж буй pdf файлаа word-руу хөрвүүлэх шаардлага гардаг ...

Мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж

БШУЯ-аас 2012-2013 оны хичээлийн жилийн мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр зөвлөмжийг гаргасан байна...

2012 оны аймгийн IT олимпиадын сэдвүүд

 2011-2012 оны хичээлийн жилийн аймгийн олимпиадын сэдэвтэй танилцахыг хүсвэл доорхи холбоосоо...

FlippingBook

FlippingBook буюу word файлыг хуудас бүрээр нь эргүүлж үзэх байдлаар шууд хийж болох софт. Yүнийгээ...

50 saya-iin unalt

50 saya iin unaltView more presentations from lganbaatar.tataj avah holbooshttp://share.gogo.mn/O5Sl...

WinToFlash->Flash дээр boot бэлтгэх

За хэд хоног мэдээ оруулж чадаагүйд эрхэм зочид минь уучилна биз. Энэ удаад Flash дээр бүүт бэлтгэ...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

ЦАГ ХЭД БОЛЖ БАЙНА ВЭ?
УЛИАСТАЙ ХОТЫН ЦАГ АГААР

Taны тухай

IP

Тоолуур

Та миний 5966585 дахь зочин боллоо. Баярлалаа :-)

яриа хөөрөө юу байна

Cbox stats

Cbox type: Basic [Upgrade Now!]

Created 1 days ago
Views: 65
Views / day: 65
Messages: 22
Messages / day: 22