Сар шинийн мэндчилгээний үгс
Мөргөдөг тэнгэрээ шүтэн хувь заяагаа даатгая
Мөнгөн сарны тойргоор цаг хугацаагаа хэмжье
Мөчид ухварыг огоорон бие биенээ хүндлэе
Мөнх амьдрахгүй насныхаа нэгэн ойг угтая
Будрах цасан чинагших хаврын тэргүүн сар ирлээ
Булт түмнээрээ золголдох Монголын цагаан сар ирлээ
Буян нэмж ирээдүйгээ ариутгах эхлэл сар ирлээ
Буурал дээдсийн сургаалиа сонсох уламжлалт сар ирлээ
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
------------------------------------------------------------
Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .
Угтан золгож буй төмөр луу жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин байг .
Са р ши н эдээ сайхан шинэлээрэй .
------------------------------------------------------------
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь
Дорнын зурхайгаар мөрөө гаргаж
Долоон бурхандаа дээжээ өргөж
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!
---------------------------------------------
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
--------------------------------------------------
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж
Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан
Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
----------------------------------------
Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.
-----------------------------
Шижир хvйтэн өвлийг өнгөтэй давсны баяр
Шинэхэн ногооны vнэртэй энх золгосны баяр
XVII жарны Баясгалант хэмээх усан луу жилдээ
Элгээрээ энх амгалан
Төрлөөрөө тvвшин амгалан байхын ерөөлийг өргөн дэвшvvлж
Юу санасан
Есөн цагаан хvсэл тань
Сэтгэлчилэн бvтэж
Хамаг бурхад авран нигvvлсч
Хотол тvмнээрээ амгалан жаргаж
Даага далантай
Бяруу булчинтай
Хурган хонь хуруу өөхтэй
Төлгөн хонь төө өөхтэй сар шинэдээ сайхан шинэлээрэй!
---------------------------------
Үйлс бүтээл нь монос цэцгийн дэлбээ шиг дэлгэрч, үр удам зандан модны мөчир шиг эрүүл чийрэг торниж юу санасан 9-цагаан хүсэл нь биелэн буян заяа нь булаг мэт дүүрэн хурж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-------------------------------------
Дэлгэр сайхан сэтгэлтэй
Дээл бүсэн гоёлтой
Дэлхий тэнийм баясгалантай
Дээдэс нялхаст бэлэгтэй
Хоймортоо нарны бурхадтай
Хажуудаа насны бурхантай
Эрүүл энх саруул сайхан
Эрч дүүрэн сэтгэл түвшин
Сар шиндээ сайхан шинэлээрэй!
---------------------------------------
Төрлөөрөө түвшин амгалан
Элгээрээ энх амгалан
Төр улсаараа элбэг дэлбэг
Төрөл садан хотлоороо сайхан шинэлцгээгээрэй!
« Буян номын гэгээ тооноор чинь цацарч Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурамсан баяр Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй
« Буян номын гэгээ тооноор чинь цацарч Бурхад инээмсэглэн хаалган дээр чинь бууж Буурал өвгөд халуун ам бүлээрэй цуглан Бүхнээс элбэг сайхан шинэлээрэй
« Хөх тэнгэрийн эх оронд төрсөн Хүмүүн заяат азтай монголчууддаа 17 жарны баясгалант хэмээх усан луу жилдээ Элгээрээ энх амгалан Төрлөөрөө төвшин амгалан байхыг ерөөe. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
« Ирж буй луу жилдээ Буянтнаа дээдэлж буурлаа асарч элгээрээ энх амгалан торлоороо түвшин амгалан эрүүл саруул энх тунх байхийг ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй
« Бөртэ чонын удам гоо марал дээд заяат Өүлэн ээжийн ур сад Чингисийн удам Тэнгэрлэг Монгол таньд сар шинийн мэнд хүргэе.
« XVII жарны "Баясгалант” хэмээх Усан луу жил та бидэнд өлзий ивээлээ хайрлаж, эрч хүчийг нэмсэн, элбэг хангалуун амьдралыг бэлэглэсэн, амжилт бүтээлийг урин дуудсан сайхан жил байх болтугай. сар шинэдээ сайхан шинэлээрэй.
« Сүрэг мал чинь super тарган Сүү идээ чинь fresh сайхан Даага давхар далавчтай Бяруу бакь булчинтай Төрлөөрөө түвшин nice Бултаараа буянтай happy Айл хотлоороо нуль party Алт мөнгө авдраар fully Хямралыг chance болгож Эвдрэлийг эвлэрэл болгож Everyday энх тунх Anytime эрүүл саруул Ондоо ок Сардаа сак Ноён нуруу тэгш Nо problems амьдраарай.
« Хөх тэнгэрийн эх оронд төрсөн Хүмүүн заяат азтай монголчууддаа 17 жарны Баясгалант хэмээх усан луу жилдээ Элгээрээ энх амгалан Төрлөөрөө төвшин амгалан байхыг ерөөe. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ
Илгээх | 13062 хүн уншсан | Бичсэн: Ganbaatar
Сэтгэгдэл бичихСэтгэгдэл (11) | :
гшүг
Шинэ нийтлэлүүд
DEV C++ хамгийн сүүлийн хувилбарыг татахаар орууллаа
windows-бүх хувилбарт таарна. Сайжруулсан хувилбар нь соde бичихэд үнэн хялбар болжээ.татахhttp://sh...
2014 ОНЫ ЖИШИГ ДААЛГАВАР /8 хувилбартай/
МОНГОЛ ХЭЛ БИЧГИЙН ШАЛГАЛТЫН ЖИШИГ ДААЛГАВАР татахМХБШ-ын сэдэв даалгаврын бүтэц нь монгол хэл-уранз...
2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХИЧЭЭЛҮҮДИЙН БЛУПРИНТ ГАРЧЭЭ.
2014 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН БЛУПРИНТ №...
Цаг гарга
Баяр чадлын ундарга тул Бодож сэтгэхэд цаг гарга Бага залуу xарагдаx тул Тоглож наадаxад цаг гарга О...
Har harhan harts
...
CDROM Алга болсон тохиолдолд нээх арга
Сайн байцгаана уу? Эрхэм таныг миний блогт зочилсон таньд энэхүү өдрийн мэндийг хүргэе.Миний бие ойр...
Excel-2007 программыг 8-р ангид заах
...
Интернэт орон нутагт гурав дахин хямдарлаа
Интернэт орон нутагт гурав дахин хямдарлаа Интернэт улс даяар өндөр хурдтай боллоо Шинэчлэлийн зас...
Дэлхийн хамгийн шилдэг 10 вирусны программ
Компьютер хэрэглэгчдийг хамгийн ихээр бухимдуулдаг зүйлийн нэг бол вирус. Тэр ч утгаараа өдөр бүр ...
PDF-с Word-руу хөрвүүлэгч
Бидний өдөр тутмын амьдралд байнга хэрэглэгдэж буй pdf файлаа word-руу хөрвүүлэх шаардлага гардаг ...
Мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж
БШУЯ-аас 2012-2013 оны хичээлийн жилийн мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр зөвлөмжийг гаргасан байна...
2012 оны аймгийн IT олимпиадын сэдвүүд
2011-2012 оны хичээлийн жилийн аймгийн олимпиадын сэдэвтэй танилцахыг хүсвэл доорхи холбоосоо...
FlippingBook
FlippingBook буюу word файлыг хуудас бүрээр нь эргүүлж үзэх байдлаар шууд хийж болох софт. Yүнийгээ...
50 saya-iin unalt
50 saya iin unaltView more presentations from lganbaatar.tataj avah holbooshttp://share.gogo.mn/O5Sl...
WinToFlash->Flash дээр boot бэлтгэх
За хэд хоног мэдээ оруулж чадаагүйд эрхэм зочид минь уучилна биз. Энэ удаад Flash дээр бүүт бэлтгэ...
Шинэ сэтгэгдлүүд
- 2014 ОНЫ ЖИШИГ ДААЛГАВАР /8 хувилбартай/ бичлэгт Оюунжаргал (зочин): 2014оны монгол хэл бичгийн шалгалтын зөв хариуг
- Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Zizgee: mongoliin ard tvmendee elgeeree enkh amgalan torlooroo tvbshin amgalan alibaa cansan eson hvcel ni..
- Сар шинийн мэндчилгээний үгс бичлэгт Зочин:
- Б.Ү.Төв - > гаргасан ЭЕШ-ЫН ЖИШИГ ДААЛГАВАР бичлэгт Зочин: Татаж болохгүй
- Б.Ү.Төв - > гаргасан ЭЕШ-ЫН ЖИШИГ ДААЛГАВАР бичлэгт Зочин: Сайн байна уу? Сэдэв татаж болохгүй байна
- Б.Ү.Төв - > гаргасан ЭЕШ-ЫН ЖИШИГ ДААЛГАВАР бичлэгт Зочин: orj bolhogui bnshde.
- 2014 ОНЫ ЖИШИГ ДААЛГАВАР /8 хувилбартай/ бичлэгт Зочин: Ингэхээ болиочээ.Татагдахгүй байна.Шал дургүй хүрчихлээ.
- Б.Ү.Төв - > гаргасан ЭЕШ-ЫН ЖИШИГ ДААЛГАВАР бичлэгт Зочин: 2017оны монгол хэлний ЭЕШ материал гаргаад өгөөч
- 2014 ОНЫ ЖИШИГ ДААЛГАВАР /8 хувилбартай/ бичлэгт Зочин: гарж ирэхгүй байна худлаа юм биш үү
- Б.Ү.Төв - > гаргасан ЭЕШ-ЫН ЖИШИГ ДААЛГАВАР бичлэгт Зочин: YAJ SUUDLIIN HUWAARI AWAH WE GYLS HARIU HELEECH PLS
- 2014 ОНЫ ЖИШИГ ДААЛГАВАР /8 хувилбартай/ бичлэгт Зочин: Худлаа мөнгө олох гэж хуурамж юм хийхээ больдоо ийм хүмүүсийг зальлан гэхгүй өөр юу гэх юм..
- Мэдээлэл зүйн хичээлийн хөтөлбөр, зөвлөмж бичлэгт Зочин: Tataj avmaar bh yum yaj tataj avah
- Б.Ү.Төв - > гаргасан ЭЕШ-ЫН ЖИШИГ ДААЛГАВАР бичлэгт Зочин: https://eyesh.eec.
- Б.Ү.Төв - > гаргасан ЭЕШ-ЫН ЖИШИГ ДААЛГАВАР бичлэгт Зочин: orj bolohgv bh ymaa zasaarai hurdan bval sn bn..
Taны тухай
Тоолуур
Та миний 289617 дахь зочин боллоо. Баярлалаа :-)
яриа хөөрөө юу байна
Cbox stats
Created 1 days ago
Views: 65
Views / day: 65
Messages: 22
Messages / day: 22